Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11 цагт ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдрийн байдлаар ажиглалтад 1240 хүн байна. Үүнээс 32 хүн тусгаарлалтад орж, есөн хүнийг тусгаарлалтаас гаргасан.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан сүүлийн нэг тохиолдлын ойрын хавьтлын 26 хүний шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хэвтэн эмчлүүлж байна. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллуулах шийдвэр гарч, нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна.
Батлагдсан 34 дэх тохиолдол буюу тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдэг нь батлагдсан” гэж мэдэгдлээ.