Д.Нямхүү: Франц иргэн удахгүй эмнэлгээс гарна

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй байна. 161 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эмч, эмнэлгийн ажилтан болох 19 хүний хариу мөн л СӨРӨГ хариу гарсан. 14 хоногийн дараа гарахад мөн л шинжилгээ авна. Ажиглах байранд байгаа 130 хүний хариу Амар зочид буудалд байгаа 42 оюутнаас коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд илрээгүй.

Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх сорьц СӨРӨГ гарсан. Удахгүй эмнэлгээс гарна. Анх Франц иргэний бие маш хүнд байдалтай ирсэн. Уушгины өөрчлөлт, үрэвсэл үүсдэг онцлогтой. Нэвчдэсийг шимэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажилладаг. Ингээд 47 хоног ажилласны хүчинд Франц иргэн эдгэрч гарч байна. Мөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/ipoteka.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …