Бямба гаригт буюу өчигдөр Хятадын Хубэй мужид коронавирусын (COVID-19) халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж тус мужийн эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ.
Энэ нь Хятадын Хубэй мужид дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс хойш 29 хоног дараалан шинээр COVID-19 халдварын тохиолдол гараагүй болохыг харуулж байна.
Тус мужийн эмнэлгийн хорио цээрийн хяналтанд сэжигтэй 651 иргэн байсанаас тав нь энэ бямба гаригт хяналтын дэглэмээс гарсан байна.
Ухань хотод тавдугаар сарын 1-ээс эхлэн зарим музей, амьдны хүрээлэнгийн үйл ажиллагааг нээгээд байгаа юм.
Эх сурвалж: chinadaily.com.cn