Цаг уурын өөрчлөлт танд хамаатай!

Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн талаарх мэдээлэл, тоо баримтууд, яагаад дулаараад байгаа шалтгааныг тайлбарласан материалууд маш их байна. Тиймээс тэр тухай бичилгүй танд хэрхэн нөлөөлөх талаар л бичие.

Сансар судлалын NASA агентлагийн 2013 онд гаргасан таамаглалаар Сибир, Монгол, Австралид 2019 онд дундаж температур 1–2 градусаар нэмэгдэнэ гэсэн нь биеллээ олсон юм. Үр дүнд нь тус нутгуудад өмнө нь гарч байгаагүй их хэмжээний түймэр гарсныг санаж байгаа байх. Тус таамаглалд энэ хэвээр үргэлжилбэл 2050 онд дурдсан бүс нутгуудын дундаж температур 5–7 градусаар нэмэгдэх юм.

Цаг уурын өөрчлөлтийг нийгэм, олонх нь өөрөөс нь хамааралгүй мэт, өөрт нь нөлөөлөхгүй мэтээр боддог, гэвч цаг уурын өөрчлөлт таны амьдралд нүд ирмэхийн зуур үр хүүхдэд, тэрний хойч үед маш их гай гамшгийг мэдрүүлэх юм.

2050 он хол сонсогдож болох ч 30 хан жилийн дараа юм. Өнөөдөр төрсөн хүүхэд 30 настай, та 50–80 настай болох үед гадаа 40 градусын халуун, хуурайшилт, ундны усны хомсдолд орсон, ган гачиг нүүрлэсэн, түймэр гарсан хэвээр, газар нутгийн 95% нь цөлжсөн, маш олон төрөл зүйлийн амьтад бүрмөсөн устсан, мал бэлчээргүйн улмаас бараг үгүй болсон, хур тундасын хэмжээ нэмэгдсэн ч тэр нь урсаад, үеэрлээд алга болдог, эко системийн тэнцвэр улам алдагдсан дүр зураг ажиглагдана.

Цөлжилтийн эсрэг хөтөлбөрүүд

Дулаарлын эсрэг маш олон хөтөлбөрүүд байгаагаас онцловол Хятадын ногоон хэрэм 1978 оноос 2050 он хүртэл цөлжиж буй хойд, хойд хэсгээр мод тарьж байгаа төсөл юм.

Мөн Африкийн улс орнууд хамтран 3 сая жилийн өмнө цөлжсөн Сахарын цөлийг ойжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цөлд үүл тогтдоггүй учир салхи дулаан газраас сэрүүнрүү чиглэдэгт оршино. Ногоон газрыг бага багаар тэлснээр хур тундасыг тогтоож, үүл хуримталж, тэндхийн эдийн засаг өсөх, амьжиргааны түвшин нэмэгдэх, хүн амьдрах нөхцөл сайжрах юм.

Капиталистууд

Барууны хөрөнгөтнүүд цаг уурын өөрчлөлтийг хий хоосон дэмий яриа гэж ойлгодог. Тэдэнд эдийн засгийн тоо баримт л хамаатай. Экологийн бодит тоо баримт байсаар байхад итгэхийг хүсэхгүй байна. Дэлхийн улсуудын цэрэг армийн 1 жилийн зардал 1.2 их наяадыг давсан. Гэнэн мөрөөдөхөд түүний тал мөнгөөр 600 тэрбум мод тарих боломжтой. 600 тэрбум бол дэлхийн хуурай гадаргууг бүрэн хучих хэмжээний мод юм /хагас жилийн армийн зардал/.

Өнөөдөр Монголд

70 аад сая мал бэлчээрийг талхалж, цөлжилтийг хурдасгаж байна. Малын тоо толгойг бууруулах дорвитой ажил хийгдэхгүй байгаа ч хэсэг хүмүүс тэмцсээр л байна. 35$ ын үнэтэй 1 тонн нүүрс газраас ухаж гаргахад экологид түүнээсээ 3 дахин их хохирол учруулж байна.

Солонгос улс бүс нутгийн цөлжилтийн эсрэг 2008 оноос олон сая доллараар Монголыг ойжуулж байна. Тус төсөл 2000 га талбайг сэргээхэд 10 аад жил зарцуулсан ба энэ нь Монгол хэмээх том хөл бөмбөгийн талбайд 1 ширхэг чүдэнзний мод тавьсан мэт өчүүхэн жижиг хэсэг, гэсэн ч тус төслийн үр дүн үнэлэж барашгүй их юм.

3 сая хүнээс хэдхэн нь цөлжилт, дулаарлын эсрэг санаа зовинон цагаан хоол идэх, хогоо ялгах, хэрэглээгээ багасгах зэрэг арга хэмжээ авч байна. Хийж байгаа зүйл нь сайшаалтай ч маш том аюулыг зогсоож дийлэх нь юу л бол…

Муухан тооцооллоор Монголчууд орлогынхоо 10% ийг л байгаль орчинд зарцуулахад 250 хан жилийн дараа Монгол газрын зураг дээр ногоон харагдах юм.

Эх сурвалж: medium.com

http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …