Секс гэдэг ямар ч хүний хувьд хамгийн сонирхолтой хэрнээ нууцхан чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс бид та бүхэнд сексийн тухай сонирхолтой статистик, баримтуудыг хүргэж байна.
Хамгийн олон хүүхэдтэй хүмүүс
Түүхэнд хамгийн олон хүүхэдтэй ямар хүмүүс байдгийг та мэдэх үү? 18-р зууны үед нэгэн Орос эмэгтэй 27 удаагийн жирэмслэлтээр 16 хоёр ихэр, 7 гурван ихэр, 4 дөрөв ихэрлэж, нийт 69 хүүхэдтэй болж байжээ. Харин эрчүүдийн хувьд бол, 342 охин, 525 хүүтэй гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн Мороккогийн удирдагч байдаг ажээ.
Эрхтний хэмжээ сексэд огт хамаагүй
Тайвшир залуус аа! Бэлэг эрхтний том, жижиг сексэд ямар ч хамааралгүй байдаг. Эрэгтэй хүний бэлэг эрхтэн хөвчирсөн үедээ дунджаар 12-17 см байвал хэвийндээ тооцогддог байна.
Бэлгийн сулрал
40-өөд насны эрчүүдийн 5%, харин 65 настай эрчүүдийн 15-25% нь бэлгийн сулралтай байдаг ажээ.
Анхны секс
Эрчүүдийн хувьд дунджаар 16.9 насандаа анх хүнтэй унтаж үзсэн байдаг бол, эмэгтэйчүүд харин 17.4 насандаа анх секс хийж үзсэн байдаг.
Тусдаа унтах
10 хос тутмын 10% нь сексийн ханамжгүй байдлаас болж тусдаа унтдаг гэсэн судалгаа байдаг.
Дур ханалт
Нийт эрчүүдийн 75% нь секс хийх болгондоо дур тавьдаг бол, эмэгтэйчүүдийн 29% нь дур тавьдаг байна.
“Ашигтай найзууд”
Коллеж, их сургуулийн 2-3-р курсийн оюутнууд ихэнхдээ найз нөхөдтэйгээ секс хийдэг гэсэн сонирхолтой судалгаа байдаг.
Сексийн хамтрагч
20-59 насны эмэгтэйчүүд нийт амьдралынхаа туршид дунджаар 4 сексийн хамтрагчтай байдаг бол мөн насны эрчүүд харин дунджаар 7 хамтрагчтай байдаг.
Монрогийн гажиг
20-р зууны секс бэлгэ тэмдэг дур тавьж чаддаггүй согогтой байсан гэдэг.
Ахиад л бэлэг эрхтэн…
Ихэнх эрчүүд бэлэг эрхтнээ жижигхэн хэмээн голж, бүсгүйгээ хангаж чаддаггүй хэмээн боддог. Гэвч бүсгүйчүүд тэдний бэлэг эрхтний хэмжээнд маш сэтгэл хангалуун байдаг аж.