Д.Нямхүү: Өнөөдөр дахин хоёр оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Тэрбээр “Тавдугаар сарын 23-нд  ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35,  Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч 30, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний давтан шинжилгээ хийгдсэн юм. 

Өнөөдөр бас хоёр оюутан эдгэрч гарсан сайхан мэдээ байна. ХӨСҮТ-өөс гарч дараагийн хяналтад шилжлээ. Одоо эмчлэгдэж буй 109 хүний  84 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүн нь хүндэвтэр байна” хэмээв. 

Эдгэрсэн хоёр оюутны хувьд ОХУ-ын цэргийн сургуулиас ирсэн оюутнууд биш. Өмнө нь Москвагаас бөөнөөрөө ирсэн оюутнууд байгаа юм. Энэ өмнө нь ирсэн оюутнууд ойролцоогоор 40 хоног эмчлэгдээд гарч байна гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

http://credit-n.ru/kreditnye-karty.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/trips.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …