А.Амбасэлмаа:ХӨСҮТ-д 108 хүн эмчлэгдэж байна

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “Тавдугаар сарын 24-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр халдвартын клиникээс нэг хүн эдгэрч, сувилал руу шилжиж байна.

Нийт батлагдсан тохиолдол 141, Эдгэрсэн-33, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 108 хүн байна.Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд байгаа бол дөрвөн хүн гэртээ тусгаарлалтад байна. Харин 10 хүний ажиглалт, тусгаарлалтын хугацаа нь дууссан. Өнөөдөр ХӨСҮТ-д нийт 125 хүн байгаагаас 108 нь эмчлэгдэж байгаа. Харин үлдсэн 17 нь ажиглалт, судалгаанд байгаа хүмүүс юм. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …