Дэлхийн соёлын өвд Монгол түмний соёл боловсролын нэгээхэн хэсэг болсон “Уран бичлэг”-ийг бүртгүүлэхээр ЮНЕСКО-д хүсэлт илгээсэн байна.
Хэрэв “Уран бичлэг”-ийг соёлын өвд бүртгэхээр болбол иргэдийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэх аж. Учир нь ЮНЕСКО-гоос аливаа улсын зан заншил, соёл, уламжлалтай холбоотой өвийг бүртгэхдээ иргэдийнх нь соёлоо өмчлөх иргэний оролцоо хэр байгааг шалгаж үздэг юм байна.
Сонирхуулахад, Монгол улсын үндэсний зан заншил, уламжлал шингэсэн хөөмэй, цуур, уртын дуу, морин хуур зэрэг нийт 11 зүйлийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлээд байгаа ажээ.