“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 16 дахь цувралын ялагч өчигдөр /2020.06.07/тодорлоо.
Энэ удаагийн цувралд МУГЖ Л.Баттулга, МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг нар оролцож, хорин нэгэн мянгийг 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, бага мөнгөтэй үлдэж шоуны ялагч болохын төлөө өрсөлдсөн юм.
Ингээд тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад МУСТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг 400 төгрөгийн зөрүүгээр ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн боллоо.