“Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолт болно

 Монголын хувцас, загварын ертөнцийн нүүр царай болж 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол Костюмс” төвийн хамт олон ойдоо зориулан “Этно-Фэйшн” загварын шоу хийхээр болжээ. Тус шоу ирэх 11 сарын 04-нд 17.00 цагт Улсын драмын эрдмийн театрт ганцхан удаа болох аж.

Уг шоунд Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-н төв байранд өнгөрсөн жил тоглосон “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтоо хүргэхээр зэхээд байгаа юм. Энэхүү загварын театрчилсан тоглолтдоо зориулан тэд Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын зориулж хийсэн Сяньби, Түрэг болон Богд хаан, Дондогдулам хатан, Сүхбаатар жанжин, Бодоо Данзан гээд 12 коллекци буюу 150-иад хувцасны шинэ загварыг бүтээсэн юм. Эдгээр загварууддаа судалгааны материал ашиглан дизайнеруудын уран сэтгэлгээ, гоёмсог шийдлийг тусган хийснээрээ онцлог аж.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …