Sweetymotion хамтлагийн “Он цаг, орон зай, хувь заяа” шинэ уран бүтээл

Хүн бүрийн хүсэн хүлээн байж тэмдэглэдэг шинэ жилийн баярын сүлд дууг өөрсдийн дахин давтагдашгүй уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ эгшиглүүлэн алдаршиж монголын рок попын ертөнцөд өдгөө 16 дахь жилдээ бүтээлээ туурвиж буй “Sweetymotion” хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүд “ОН ЦАГ, ОРОН ЗАЙ, ХУВЬ ЗАЯА” хэмээх содон нэртэй шинэ бүтээлээ туурвижээ.
Энэхүү шинэ уран бүтээлийн аялгууг МУУГЗ Л.Балхжав, шүлгийг Б.Батцэнгэл буюу Quiza бичсэн бол клипийг нь “G entermainment”-ийн чадварлаг хамт олон бүтээжээ. Ингээд та бүхэндээ ирэх сарын 07,08,09-ний өдрүүдэд “UB Palace”-ын концертын их танхимд зохион байгуулагдах Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд – 2013” концертонд зориулагдан бүтээгдсэн “Он цаг, орон зай, хувь заяа” шинэ уран бүтээлийг толилуулъя.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …