Охиныхоо дуртай хөгжмийг нь авч өгөхийн тулд унаж яваа мориоро тулжээ

images (3)Хэнтий аймагт болсон нэгэн  бодит түүхийг та бүхэнтэйгээ хуваалцая.

Энэ явдал 1960-иад оны дундуур болсон юмсанж. Нэгэн охины аав нь нийслэл хот ороод хөдөө сумандаа буцан ирэхдээ охиндоо мандилен хөгжим авчирч өгчээ. Охин мандилен хөгжимдөө ихэд дурлан өдөр бүр тоглодог байжээ. Гэвч нэг удаа хөгжимөө хугалчихжээ. Тэгээд охин ихэд уйлан ааваасаа мандилен авч өг хэмээн өдөр бүр нэхдэг байжээ,  харин тэр суманд мандилен хөгжимтэй айл байхгүй байж гэнэ. Гэтэл нэг өдөр аав нь хөдөө айлд ортол гэрийнх нь хананд хуучин мандилен хөгжим байхыг хараад гэрийн эзнээс зараач гэж гуйсан боловч гэрийн эзэн зөвшөөрөөгүй тул аав минь унаж явсан мориныхоо эмээлийг авч хээр халзангаараа мандилен хөгжмөөр сольж гэнэ. Тэгээд эмээлээ үүрэн хөгжимөө тэврэн гэрийн зүг алхжээ. Аавыгаа алхан ирж явааг охин таниад угтан гүйлээ. Аавын энгэрт хүсч хүлээсэн хөгжим нь байгааг олж хараад охин бүр хурданаар гүйн цээжинд нь баяр бахдал төрж байлаа. Ааваа баярлалаа ямар гоё юм бэ? та хайртай хээр халзангаа яасан юм бэ? хэмээн асуув. Харин аав нь “миний охин л жаргалтай байвал бусад нь ч яахав, аав нь энэ мандиленыг мориороо сольчихсон юмаа” хэмээн сэтгэл огштол хэлж билээ. Аавууд хүүхэддээ чимээгүй бүхнээ зориулдаг.

https://www.facebook.com/oyunisoronz?hc_location=stream

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …