Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Шүүхээс шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хязгаарлалаа.

Шүүгдэгч Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, таван жилийн хорих ял оноолоо. Шүүгдэгч Д.Ганбатын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял оноолоо. 

Өнгөрөгч баасан гарагт болсон шүүх хуралдаанаар  С.Мандахбатыг гэм буруугүй гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагаас товлон зарлаад байсан юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …