Гадаадын 44 орноос 14371 иргэн эх орондоо иржээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

 Тодруулбал 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэд, 07 дугаар сарын 28,29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэд, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 950 иргэн энэ сард эх орондоо ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …