Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжин ногоон эдийн засгийг хөгжүүлж, урт хугацаандаа ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжсэн төслүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалтыг хийж, “Ногоон хот”-ыг бүтээн байгуулахаар ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын орчин:
Сангийн зорилтууд:
- Хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх
- Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах
- Ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэмэгдүүлэх
- Ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх
- Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлэх
- Бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлэх
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болон бусад холбооны үйл ажиллагаатай танилцаж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, төслүүдтэй танилцан хүлээн авч судалж байна. Ногоон эдийн засгийг дэмжих гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны санаачилж буй Угсармал барилгын дулаан алдагдал бууруулах төслийн хүрээнд “Global Green Growth Institute” байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллаж байгаа. Мөн хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах болон экосистемийг бий болгохоор “Carbon credits”-ыг судлан ногоон ажлын байрыг бий болгохыг зорьж байна.
Эх сурвалж: Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК