ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Наймдугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ СӨРӨГ гарсан. Үүнд:
-Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ
-Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан
-Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ
-Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнд коронавирус илрээгүй.
-Долдугаар сарын 21-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
-Тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан
-Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй” гэсэн мэдээллийг өглөө.