Итали гэрэл зурагчин Ёси Лолой 2006 оноос эхлэн “Дүүрэн гоо үзэсгэлэн” хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр уг төсөлдөө 150-300 кг жинтэй эмэгтэйчүүдийн зургийг авч, биеийн галбирыг харуулж эхэлсэн байна. Ёси “яагаад заавал барби шиг эмэгтэй хүмүүсийн зураг л сэтгүүл, сонин, рекламны нүүрэнд гарах ёстой гэж. Ихэнхи тохиолдолд тийм төгс галбиртай эмэгтэйчүүд байдаггүй шүү дээ. Хэдий тарган бүдүүн байлаа ч эмэгтэй хүн бүрт өөрийн гоо үзэсгэлэн нуугаддаг” хэмээн үздэг байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл










