Д.Нямхүү: Монгол Улсад батлагдсан тохиолдол 312 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү“Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлсэн юм. Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 18-20-нд буюу сүүлийн гурван өдөрт улсын хэмжээнд 1,749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Есдүгээр сарын 17-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд энэ хүн 50 настай эрэгтэй,ОХУ-ын иргэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 312 боллоо.

З12 хүнээс 302 нь эдгэрсэн бөгөөд 286 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Сувилалд 8, гэрийн ажиглалтад мөн 8 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 10 хүний биеийн байдлыг үнэлбэл 7 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …