Хамгийн хөгжимлөг хип хопчин гэгддэг реппер Рокит Бей өөрийн амплагед тоглолтоо энэ сарын 15-ны өдөр хийхээр болжээ.

Өвөрмөц үг ая бүхий “Нэг өдрийн хаан”, “Сахилга сул”, “Эвдэрхий хүн” гэх зэрэг гаргасан дуу болгон нь залуусын дунд хит болдог дуучин маань 15-ны өдөр “Blue Sky tower”-т байрлах “Vegas” шөнийн клубт ганцхан удаа тоглох юм байна. Гэхдээ тоглолтын билетийг зөвхөн тоглолт болох өдөр “Vegas” шөнийн клубээс худалдан авах боломжтой гэнэ. Мөн тоглолтод “UFO” хамтлаг оролцох ажээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл