Өнгөрсөн шөнө 101 хүн угаартжээ

Намрын сэрүүн уур амьсгал орж, галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд сайжруулсан шахмал түлшний утаанд хордох тохиолдол ар араасаа гарсаар байна. Тэр тусмаа өчигдөр цаг агаар эрс хүйтэрч, бороо их орсон тул иргэд олноор угаартаж, эмнэлгийн тусламж авсан тохиолдол гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө \2020.09.30\ нийт 32 өрхийн 101 хүн угаартаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Дэлгэрэнгүй танилцуулбал, ЭХЭМҮТ-37, Улсын нэгдсэн төв эмнэлэг-29, НТТТ-34 иргэн тус тус хордож, эмнэлэгт хүргэгджээ.

Зөвлөмж: Угаарын хийн хордлогын шинж тэмдэг илэрсэн үед Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт цаг алдалгүй дуудлага өгөхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …