“The Hu” хамтлагийн залуус тоголсон аймшгийн кино энэ сард олон улсад нээлтээ хийнэ

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрхөөр танил болж буй “The Hu” хамтлагийн залуус аймшгийн кинонд “тогложээ”. Тус бүтээл нь энэ сард олон улсад нээлтээ хийх аж.

 Тэд өнгөрсөн хоёрдугаар сард “Чонон сүлд” дуугаа АНУ-ын алдарт “Papa Roach” хамтлагийн дуучин Якоб Шаддикстай хамтран дуулсан. Тэгвэл уг дууны клипийг аймшгийн киноны зураг авалтын үеэр хийсэн байна. Сонирхуулахад, “Чонон сүлд” дуу Биллборд чартын өнгөрсөн есдүгээр сарын 19-нд жагсаалтаар шилдэг тавд дахин багтсан байна. Энэхүү бүтээлийг 17 дахь долоо хоногтоо нийт хоёр сая 89 мянган сонсогч сонсоод байгаа аж. Өдгөө эх орондоо байгаа “The Hu” хамтлаг шинэ уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд хоёр бүтээлээ тун удахгүй сонсогчдын хүртээл болгох нь ээ.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …