Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30,000 толгой хонь тус улсад хандивлах батламжийг төрийн тэргүүн Ши Жиньпинд гардуулан өгсөн билээ.


Хандивын эхний ээлжийн 16,000 толгой хонийг Зам-Үүдэд аваачин 45 хоног тусгаарласан бөгөөд энэ хугацаа удахгүй дуусах юм байна.
Тусгаарлалтын 45 хоногийн хугацаанд хонь нэг бүрийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж.
БНХАУ-ын хилээр гаргаад дахин тусгаарлах эсэхийг хоёр талын ажлын хэсэг шийдэх гэнэ.
Дараагийн ээлжийн 14,000 хонийг голчлон зүүн гурван аймгаас бүрдүүлэх ажил үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн гардуулан өгсөн батламж:

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл