Андуурмаар адилхан олны танилууд

Дуучин А.Намуун ба Ц.Сарнай


Хөгжмийн зохиолч Чинбатын гэргий, Sweetmotion хамтлагийн дуучин Ц.Сарнай “Киви” хамтлагийн дуучин А.Намуун нар хоорондоо тун төстэй. Хэдийгээр Ц.Сарнай өөрийгөө цэвэр халх гэх боловч түүнд итгэх хүн ховор. Тэд өндөр нуруутай, урт хамартай, буржгар үстэй, алаг нүдтэй, бор арьстай учир хальт харсан хүнд тун төстэй.

Дуучин Г.Анхмаа ба Г.Маргад


Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмааг танихгүй хүн ховор. Өдгөө 34 настай тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, дуу хоолой, хөөрхөн царайгаараа алдаршсан. Тэгвэл түүнтэй царайгаараа тун төстэй охин урлагт орж ирсэн нь Voice of Mongolia-2018 шоуны оролцогч Г.Маргад. Насны зөрүүтэй боловч, тэднийг тун төстэй гэдэгтэй нэгдэх хүн олон.

Дуучин С.Сэрчмаа ба Б.Халиун


Киви хамтлагийн гишүүн гэдгээрээ анх олонд танигдаж байсан Б.Халиуныг танихгүй хүн ховор. Тэрээр Яг түүншиг шоунд оролцох үедээ дуучин С.Сэрчмааг дууриасан нь олны анхаарлыг татсан. Тав зургаан насны зөрүүтэй ч тэд хоорондоо ихэр мэт ижил.

Жүжигчин Р.Анхням ба О.Долгор


Монголын кино урлагт цоо шинэ дэвшлийг авчирсан хүн бол жүжигчин Р.Анхням. Өдгөө 40 настай түүнтэй жүжигчин О.Долгор тун төстэй төрхтэй. Хэн хэн нь жижигхэн нуруутай, ялдам инээмсэглэлтэй учир адилхан ч харагддаг байж болох юм.

Дуучин Р.Дэлгэрмаа ба Л.Насаа


Зохиолын дуучид дундаасаа хамгийн уран дуулалттай дуучин бол Р.Дэлгэрмаа. Хослон дуулаачтайгаа дэр нэгтгэсэн түүнтэй рок попын залуу дуучин Л.Насаа тун төстэй.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …