О.Осоржамаа:Бие засах хооронд 28 мянган хүн хүлээдэг

Төрсөн эх нь орхиж явснаар айл айлын хаяа бараадаж өссөн гэх өрөвдмөөр түүхтэй өнчин хүү сайхан сэтгэл хүмүүсийн ачаар хүсч мөрөөддөг урлагийн сургуульдаа орж, иж бүрэн таван ханатай гэр бэлгэнд авч клип, кино, машинтай ч болжээ.

Урлаг, уран сайханчид, улс төрийнхнөөс илүү “шүтэн бишрэгчтэй” О.Осоржамаа бие засах хоорондоо 28 мянган хүнийг хүлээлгэж чаддаг гэхээр их сонин.

Тэрээр нийгмийн сонин содон зүйл, чөлөөт ярилцлага, дуулж бүжиглэж хүмүүсийг тун адтай хөгжөөгөөд авдаг.


Фенүүдийнхээ өгсөн мөнгөөр нийлүүлж лизенгээр машин авсан, таксинд явах тухайгаа өөрийн фейсбүүк хуудсанд нийтэлжээ.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …