Э.Эрдэнэ: Асуудал бүрийг хоёргүй сэтгэлээр шийдэх болтугай

 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ Нийслэлийн ИТХ-ын зургаадугаар тойрогт нэр дэвшсэн ч ялагдал хүлээлээ. Тэрбээр энэ тухайгаа “Ялагдлаа. Уналаа. Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна. Намайг дэмжсэн, миний сонгуульт ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн, үнэтэй хандив туслалцаа үзүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Үнэхээр их. Болдог бол бүгдийг нь чанга тэврээд баярласнаа хэлмээр байна.

Ялалт байгуулсан нийт нэр дэвшигч нартаа баяр хүргэе. Манай энэ хотод анхан шатааснаасаа тус болох ёстой маш олон хүүхдэд багачууд, хүмүүс байгааг хэзээ ч битгий мартаарай. Иргэдээ гэсэн зөв хөрөнгө оруулалтаа дандаа зөв газраа хийнэ гэдэгт итгэж байна. Бидний гэр болсон нийслэл хотын минь тулгамдсан асуудал бүрийг хоёргүй сэтгэлээр шийдэх болтугай. Би ч мөн адилгүй үүний төлөө зүтгэсээр л байх болно. Баярлалаа” гэжээ. 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …