Тайланд улсад оршин суугаа Mонгол иргэдийн анхааралд

Тайландын Засгийн газар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус улсын Бангкок хотод тодорхойгүй хугацаагаар онц байдал зарлав.

Онц байдлын үед тав ба түүнээс дээш хүн цугларах, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй мэдээ, сэтгэгдлийг цахим хуудсанд нийтлэхийг хориглосон байна. Иймд тус хотод амьдарч буй Монгол Улсын иргэд Тайландын Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг дагаж мөрдөнө үү.

Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …