Ажлаа дандаа авилга, хариуцаж буй бүхнээ хулгай гэж хардаг, ам ажил хийж, хуруугаа ч хөдөлддөггүй хүмүүс хүүхдийн ирээдүй рүү дүрсэн хошуугаа татна уу!
Хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээвэрт цахилгаан болон 2 давхар автобуснуудыг нэвтрүүлэх, хүүхдийн автобус явуулах шийдвэр гаргасан, хэрэгжүүлсэн, үр дүнгээ өгсөн.
Хүүхдийн сургуулийн зориулалтын автобус авах шийдвэр дахин гаргасан, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагаа нь явсан байдаг. Төрийн мөнгөөр бүхэл бүтэн автобус бүү хэл, ширээ сандал ч сонгон шалгаруулалтгүй авдаггүй. 130 мянган доллараар худалдаж аваагүй байна! Үнийг нь сонирхож буй хүмүүс бодвол тоонд тун сайн байх.
20 тэрбум төгрөгийг 75 автобусанд хуваагаад үзнэ бизээ! Энэ дашрамд хэлэхэд тэр Монголд үйлдвэрлэсэн(угсарсан) гээд байгаа 2 автобусыг 1 тэрбум 200 саяаар авсан байдаг. Шүүмжилж болноо. Гэхдээ ажил хийж асуудал шийдэж байгаа хүмүүсээ үргэлж үндэслэлгүй гүтгэхээ больцгооё!