Америкийн телевизийн од Ким Кардашиан 40 насны төрсөн өдрөө хувийн эзэмшлийн арал дээр тэмдэглэж өнгөрүүлжээ.
Тэрбээр “Би хэсэгхэн хугацаанд хамгийн ойр дотны хүрээллээ хувийн арал руу авч явж тэдэндээ гэнэтийн бэлэг барилаа” хэмээн бичжээ.
“COVID-ээс өмнө бидний хэн нь ч аюулгүй нөхцөлд аялж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх нь хамгийн энгийн тансаглал байсныг мэддэггүй байжээ” гэсэн байна.
Арал дээр төрсөн өдрийн эзэн болон зочид бүжиглэж, дугуй унаж, усанд сэлж, каяк завиар аялан орой нь далайн эрэг дээр кино үзэцгээжээ.”Олон хүн өнөөдрийн бидний баяр баяслыг мэдэрч чадахгүй байгааг би ойлгож байна. Амьдрал надад ямар их давуу эрх эдэлж байгааг минь дахин санууллаа” гэжээ.