Амралтын зоог: Шпагети

spagettiОрц:
-Нарийн гоймон 60-70 гр
-Шар буурцгийн хатаасан уураг 50-80 гр
-Бөөрөнхий сонгино 20-30 гр
-Давсалсан мөөг 10-15 гр
-Амтат улаан чинжүү 20-30 гр
-Цоохор майлз /навчгүй/ 1ш
-Ургамлын тос 2-3 х.х
Амтлагч:
-Улаан лоолийн нухаш 1-2 х.х.
-Кетчуп 1х.х
-Мaгги цуу тохируулах
-Давс тохируулах
-Элсан чихэр тохируулах
-Хоёр төрлийн соустай хийж болно./улаан болон цагаан сүмс/.
Хийх арга:
– Гоймонг буцалж буй усанд чанаад шүүж гаргасны дараа оливийн тос нэмж хутгаад бэлтгэсэн сүмсээр амтлана.
Улаан сүмс бэлтгэх арга:
– Улаан лоолийн оройн хэсгийг чагтлан зүсэж халуун усанд 1-2 минут орчим шазлаад хальсыг хуулна. Хальсалсан улаан лооль, бөөрөнхий сонгиныг жижиг хэрчинэ.
– Дэвтээсэн шар буурцгийн уургийг жижиглэн хэрчинэ. Цоохор майлзыг жижиг хэрчээд хамт хуурна.
– Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн сонгино, улаан лоолийг хуураад улаан лоолийн нухаш, кетчуп, мaгги цуугаар амтлана.
– Дээр нь хэрчиж бэлтгэсэн уураг, мөөг, давс, элсэн чихэр, ус нэмж 5-10 мин зөөлөн галаар жигнэж болгоно. Сүмсийг гаргахын өмнө өндөггүй майонез, нунтаг перцээр амтлана.
– Чанаж амталсан гоймонг таваглаж дээр нь бэлтгэсэн сүмс хийгээд яншуй, амтат чинжүү болон дуртай ногоогоор чимэглэнэ.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …