“Өвгөн хуурч” комик киноны гол дүрд Рокит Бэй тоглоно

Өсвөр үеийн залууст сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг татаж чадсан “Хандгай” комикс дүр нь улам хөгжиж, бүрэн хэмжээний motion comic буюу комик дээр суурилсан нэгэн төрлийн хүүхэлдэйн кино болж үзэгчдэд хүргэхээр болжээ.

Өнөөдөр “Өвгөн хуурч” motion comic төслийн багийнхан киногоо танилцууллаа.

“Хандгай ” дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний motion comic кино 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болох бөгөөд төслийн багийнхан киног дагалдах дэд төслүүдээс бүтсэн цогц төсөл хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгалаа.

Г.Бадамсамбуу:Монгол хүүхдүүд дандаа бусдын, гадаадын контент үздэг байж болохгүй.

“Өвгөн хуурч” motion comic киноны зөвлөх, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу “Эконтэ компани, Би-Ар-Би Пикчерс компани хамтран Хандгай төслийг хэрэгжүүлж байгаа. Би Эконтэ компанийн зурмал анишэйшн төрлийн бүтээгдэхүүнүүдэд зөвлөхөөр ажиллаж байгаа. Хандгай комик залуусын дунд хэдийнээ танил болсон учраас одоо суурь тулгуур бүтээл хийе хэмээн энэхүү шинэ төслийг хэрэгжүүлж байгаа. Тэр нь 80 минутын “Өвгөн хуурч” motion comic кино юм. Монголчууд түүх соёл ихтэй гэдэг ч дандаа бусдын контентоор хооллон бүх хүүхдүүд нь “Пороро” гээд гадаадын хүүхэлдэйн кино үздэг. Үндэсний өөрийн юм шингэсэн бүтээсэн зүйл маш бага. Монголчууд өөрийн бие даасан өнгө аястай бусдын зиндаанаас дутахгүй зүйл юу бүтээж чадах уу гэдгийг бид харуулах ёстой. Монгол хүүхдүүд дандаа бусдын, гадаадын контент үздэг байж болохгүй. Бумбардайгаас эхлээд монгол хүүхэд монгол өв соёлоороо бахархсан зүйлийг бүтээх ёстой. Түүний нэг адил өсвөр насныханд зориулсан Хандгай төсөл бол Монголын залуучууд ямар төрлийн хэв маягийг бүтээж болдог тэр нь залуучуудад, гадаадад таалагддаг нөөцтэйгөө харуулах тийм хэмжээний сорилтын төсөл юм” гэлээ.

Ж.Энхжаргалан:“Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киноны гол дүрд болон хөгжмийн продюсероор Рокит бэй ажиллана

“Би-Ар-Би пикчерс” компанийн ерөнхий захирал Ж.Энхжаргалан: Төслийн багийг танилцуулахад, “Бумбардай”, “Бонго” зэрэг комиксыг бүтээсэн “Эконтэ” компани, “Хуур” хөгжмийн наадмыг зохион байгуулдаг “Би-Ар-Би пикчерс” компани, “Vandebo” зэрэг орчин үеийн хамтлаг дуучдын продюсероор ажилладаг “Monster” продакшны үүсгэн байгуулагч “Тулговски” медиа компани, урлаг соёлыг дэмжигч “Хан хөгшин стэйт” компани, реппер Рокит бэй зэрэг олон мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах юм. Сонирхуулахад, “Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киноны гол дүрд болон хөгжмийн продюсероор Рокит Бэй ажиллана.

“Хандгай” төслийн зорилго нь хүүхэд, залууст Монголын уламжлалт соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн Хандгай дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөд оршиж байгааг төслийн багийнхан онцоллоо.

Энэхүү төсөл нь төрөл бүрийн контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ хэлбэрээр өргөжиж Монголын мэргэжлийн шилдэг кино, анимэйшн уран бүтээлчид, хувцас загвар зохион бүтээгчид, дуучид, хөгжмийн продюсер, маркетерууд оролцсон цогц төсөл болон залууст хүрэх юм байна.

Тодруулбал, төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Үүнд:

30,000 хүний “Өвгөн хуурч-ХМF 5 жилийн ойн ” хөгжмийн фестивал

Michel&Amazonka брэндтэй хамтарсан хувцасны коллекц

-Дуучин Рокит Бэй болон бусад дуучдын дуунаас бүрдсэн “Өвгөн хуурч”цомог, пенз ба дижитал, график видео клип

“Өвгөн хуурч” Хандгай арт тоглоомын багц зэргээс бүрдсэн цогц контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн бүхий цогц төсөл хэрэгжих юм байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …