Зураач Ш.Чимэддорж Солонгос улсад үзэсгэлэнгээ гаргаж байна

МУЭ-ийн шагналт зураач Ш.Чимэддоржийн уран бүтээлийн үзэсгэлэн өнгөрсөн 7-ны өдөр Тэжон хот дахь KBS галлерейд нээгдлээ.

Монгол морьд, Монгол ахуйн тухай өгүүлсэн зургуудыг 50-600 мянган воны хооронд худалдан авах боломж олгосон үзэсгэлэн, 12-ны өдрийг дуустал үргэлжлэх ба ирэх 12 сард Монгол , Солонгос улсаас  тус бүрдээ 6 зураач, 60 бүтээлээ оролцуулсан томоохон хэмжээний үзэсгэлэнг Сөүл хотноо нээнэ гэж үзэсгэлэнг зохион байгуулагч , ОК промошн компанийн захирал Хуанг Гил Ён хэлжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …