Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд удаа дараа хууль бусаар жонш олборлож байсныг МХЕГ-аас таслан зогсоожээ.
Тодруулбал, өнгөрсөн онд тус газарт Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар ухаж, ашигт малтмал олборлож байсныг нутгийн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж таслан зогсоосон.
Түүнчлэн энэ оны наймдугаар сард дахин хууль бусаар ухаж зөөвөрлөж байсныг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын удирдлагууд таслан зогсоож, техник хэрэгслийг хураан авч, журмын хашаанд саатуулжээ. Гэвч 10 хоногийн өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 19-20-ийг шилжих шөнө дахин хууль бусаар ухсан байна.
Эх сурвалж: МХЕГ