Ц.Элбэгдоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх  үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган  шалгасан байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна.

Тэрээр саяхан өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээгээд байсан юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …