ДЭМБ: Гуравдугаар сард “КОВИД”-ын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 оны гуравдугаар сард коронавирусний эсрэг эхний вакцинууд гарснаар цар тахлын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөнө хэмээн үзэж байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын зөвлөх Брюс Эйлвард мэдэгджээ.

Өдгөө дэлхий дахинд гаргаж буй нөр их хүчин чармайлт, хөдөлмөрийн дүнд цар тахлын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх боломж ирэх гуравдугаар сар гэхэд нээгдэнэ. Тэр үед хувийн халдвар хамгаалалтын хэрэгсэл, дексаметазон, амьсгалын аппарат, КОВИД-19 түргэвчилсэн тест зэрэг хэрэгслийн нөөц бий болохоос гадна вакцин гарч ирнэ гэж Эйлвард Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73-р чуулган дээр мэдэгджээ.

Түүнчлэн, ирэх гуравдугаар сар гэхэд коронавирусийг бие даан оношлох боломжтой тест бий болно гэж ДЭМБ найдаж байна. Ирэх жилийн эхний улиралд тус байгууллага КОВИД-19-ийн эсрэг вакцин олгох хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэхэд бэлэн болох гэнэ. Ингэснээр, цар тахлын нөхцөл байдал ирэх оны гуравдугаар сард гэхэд үндсээрээ өөрчлөгдөнө гэж үзэж байна.

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …