Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид эн сарын 5-ны өдөр шилжүүлжээ.
“Эрдэнэс МГЛ” компани нь уул уурхайн компаниудад Монгол улсын төрийн эзэмшлийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь, “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байгаа. Үүн дээр “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувь, “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшихээр болсон байна.