ФОТО: Монгол Улсаас хандивласан 30,000 хонь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Монголын ард түмнийг төлөөлөн БНХАУ-ын ард түмэнд 30 мянган толгой хонь хандивлахаа илэрхийлсэн. Хандивын хонины эхний ээлжийг хятадын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн бүсэд болсон билээ.

Монголоос ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласан хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 чингэлэг ачааны машин өчигдөр өглөө Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хот хотоос Хубэй мужийн Ухань хот руу хөдөлжээ.

Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонийг Эрээн хотод нядалсан бөгөөд тус төхөөрсөн мах Ухань хотод 2-3 хоногийн дараа ирэх хүрэхээр төлөвлөж байгаа аж. Төхөөрсөн хонины махыг “Монгол Улсаас хандивласан хонь” гэсэн бичигтэй хайрцагт хийжээ.


11 сарын 12 Эрээн хотоос гарч буй нь
Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Лэй


11 сарын 12 нд Ажилчид савалсан хонины махыг ачааны машинд тээвлэж буй
Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Лэй



11 сарын 12 нд Ажилчид машины өмнө үйл ажиллагааны самбарыг байршуулж байна.
11 сарын 12 нд БНХАУ-ын Эрээн хотын хаалгаар замдаа гарлаа.
Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Лэй

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …