УИХ-ын гишүүн С.Амарсайхан гэргийн хамт “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд хандив өглөө

2020 оны 11 сарын 20-ны 5 цагийн байдалаар дотоод дахь халдварын тоо 85 хүрсэн. Улаанбаатарт хотод хатуу хөл хорио тогтоогоод 9 хоног болж байна. Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Говьсүмбэрт коронавирусын халдвар батлагдсэн.

Энэ хэцүү үед УИХ-ын гишүүн С.Амарсайхан гэргийн хамт 1.5 тонн гурил, 8 хайрцаг гоймон, 50кг будаа, 10кг элсэн чихэр, 2000ш маск, 48ш санитол, 8кг чихэр, 12л сүү, 20ш ургамлын тос зэрэг өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг ” Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд хандивлажээ.

“Өнгөрсөн жилийн өдийд Ид шидийн орон төвийг зорин ирж тог цахилгааны зардалд төрийн зүгээс нэг удаагийн дэмжлэг үзүүлж байсан Хотын дарга асан С.Амарсайхан гэр бүлийн зүгээс өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн хүргүүллээ. Хэцүү цагт хүүхдэд туслан биднийг дэмжин ажилласан С.Амарсайхан болон түүний гэр бүлд маш их баярлалаа хэмээн “Ид шидийн орон” төвийн үүсгэн байгуулагч Ч. Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа онцлон бичжээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …