Африкийн Килиминжаро уулын оргил руу хоёр гараар туулж гайхамшигийг бүтээсэн эр

The story of Spencer West who overcame incredible obstacles to climb Mt.  Kilimanjaro : theCHIVE
SGI Canada

Канадын Торонто хотод төрж өссөн 37 настай Спенсер Вест хэмээх залуугийн эгэл биш түүхийг танд хүргэж байна.

Спенсер нь төрөлхийн нуруу нугасны өсөлтгүй хүүхэд байсан бөгөөд 3 настайдаа хоёр хөлийнхөө өвдөгнөөс доош хэсгийг тайруулж, харин 5 настайдаа бүсэлхийнээсээ доош хэсгээ тайруулахаас өөр аргагүй болжээ.

 Түүний хүнд өвчнөөс нь болж эмч нар түүнийг бүрэн дүүрэн амьдралаар амьдарч чадахгүй, урт наслахгүй гэж хэлж байсан ч Спенсер 26 настайдаа боломжгүй зүйлийг хийж, тэдний буруу байсныг нотлон харуулсан байна.

2

Тэрээр 26 настайдаа найзуудтайгаа нийлэн Африкийн Килиминжаро уулын оргилд гарсан байна. Долоо хоногийг зарцуулсан аялалын замынхаа 80 хувийг тэрээр өөрийн хоёр гараар туулжээ. Түүний гэрэл зургуудаас Спенсер нь чин сэтгэлээсээ инээж, олон сайхан найзуудаар хүрээлүүлэн, аз жаргалаар бялхан амьдарч байгаа нь харагдана. Хувь заяа түүнийг булангийн сүүдэрт ганцааранг нь орхисон байж болно. Гэвч Спенсер сэтгэлийн тэнхээ, эр зориг, өөдрөг сэтгэл, ялалтад хүрэх тэмүүлэл, амьдрах хүсэл нь гайхамшгийг бүтээж чадна гэдгийг харуулжээ.

1

Тодруулбал түүнийг эмч нар 18 нас хүрэх үгүй дээр тун их эргэлзэж байсан ч тэрээр 18 нас хүрэх нь битгий хэл өнөөдөр 37 насны төрсөн өдрөө тэмдэглээд амьдарч явна. Түүний энэ их сэтгэлийн хатийг гагцхүү эцэг эх, найз нөхөд нь түүнд өгсөн байна. Түүнийг хүүхэд байхаас нь найзууд нь огт ялгаварлан гадуурхалгүй хамтдаа тоглож, наадан өсөцгөөсөн бөгөөд эцэг эх нь үргэлж хүүгээ онцгой нэгэн хэмээн өөрт нь итгүүлсээр иржээ.

Spencer West speaks at We Day 2010 - YouTube

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …