Жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭР” Налайх дүүрэгт ашиглалтанд орлоо

“Тавантолгой түлш” ХХК –ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орлоо.

Нийслэлийн Налайх дүүрэгт зургаан сарын дотор баригдаж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, асуудал хариуцсан яамдын сайд нар болон Хотын удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцлоо.Ерөнхий сайд бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилгачид, инженер техникийн ажилчид, Тавантолгой түлш компанийн ажилчидад ажилт хүсч хэлсэн үгэндээ “Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа, болж байна. 2020 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж, 6 сарын өмнө энэ талбай дээр хоосон байхад нь та бид ирж байсан бол өнөөдөр сайхан үйлдвэр боссон байгаад баяртай байна. Цар тахал гарч, хорио цээр тогтоосон хүнд цаг үед энэ үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улс нийслэлийнхээ баруун, зүүн бүсэд хоёр үйлдвэртэй боллоо. Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Үүний үр дүнд олон хүний амь насыг аврагдаж, эрүүл мэнд хамгаалагдах нь гарцаагүй.

Утаанбаатар байсан нийслэлээ Улаанбаатар болгож буй нь үйлдвэрийн ажилчид та бүхний хүчин чармайлт, бүтээн байгуулалтын үр дүн. Баруун, зүүн бүсийн үйлдвэрүүдийг барьж, байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нийт ажилтан албан хаагч та бүхэн болон “Эрдэнэс таван толгой” компанийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.Зүүн бүсийн үйлдвэр нь монгол инженерүүдийн инженерчлэлийн нарийн тооцоолол, инновацид суурилсан, бүрэн автоматжсан, байгаль, экологид ээлтэй, баруун бүсийн үйлдвэрээс хүчин чадал илүү гэдгээрээ онцлогтой юм. Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2 -р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрээс бүрдэх бөгөөд 1, 2-р үйлдвэр нь БНСУ-ын Jeil machinery Co.,LTD компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зургаан шугамтай. Шугам тус бүр нь цагт 30 тонн, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж.Үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доорх байгууламжид хийгддэг. Түүхий эдийг нунтаг болгох ажиллагаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөнөөрөө өмнөх үйлдвэрээсээ давуу талтай болжээ.Мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэх хатаах галлагааны зуухаар биш хийн түлш/газ/-ээр шатааж, уур үйлдвэрлэн шийдсэн нь маш том дэвшил болсон байна.Тус Зүүн бүсийн үйлдвэрийн түүхий эдийг Тавантолгой ордоос төмөр замаар татна. Түүнчлэн үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх нь бас нэг давуу тал. Төв аймгийн Баянзөрлөгийн өртөөнөөс үйлдвэр хүртэл нийт 8,4 км төмөр замыг барьж байна. Барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ.Цахилгаан хангамж нь Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам татаж, дэд станц байгуулан холбожээ.Үйлдвэрийн барилга нь газар доорх болон дээрх хэсгээс бүрдэнэ. Нийт 22 метр өндөр буюу 7 давхар барилгатай дүйцэхүйц юм. Зүүн бүсийн үйлдвэрийн ногоон бүсэд үйлдвэрийн инженерийн корпус /оффис/ 150 хүн хүлээн авах зоогийн газар, 300 ажилчдын амрах байрны 2 блок, ажилчдын хувцас солих, усанд орох байр, авто машины зогсоол, дулааны зуухны барилга байгууламжууд байрлаж байна

.Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдана. Ажилчдын ихэнхийг нь үйлдвэрт гэр нь ойр Налайх дүүргийн иргэдээс сонгон авч ажиллуулж байгаа бөгөөд тус үйлдвэр нь ирэх жилээс аж үйлдвэрийн ууган голомт байсан Налайх дүүргийг сайжруулсан түлшээр хангаж, дүүргийн агаарын бохирдлыг буруулахад боломжтой болох юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …