Монголын лам нар нэгдэж, 300 гаруй айлд хүнсний тусламж үзүүлжээ

No description available.

Энэ хүнд цаг үед буюу цар тахалтай тэмцэж байгаа энэ өдрүүдэд иргэн болон аж ахуйн нэгж байгууллагууд хүмүүнлэгийн тусламийн үйл ажиллагаа зохион байгуулж, амьдралын түвшин доогуур айлуулад хандив үзүүлж байна.

Тодруулбал, Монголын лам нарын чуулганаас “Асралын аян 2” аян зохион байгуулж, Улаанбаатар хотын 5 дүүргийн алслагдсан хороодын 300 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.

Тэд энэ удаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баяртай холбогдуулан хүнсний дутагдалтай айл өрхөд хишиг түгээжээ. Уг үйл ажиллагааны явцад УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу зайнаас харьцах, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж, зохих заавар, журмыг чанд мөрдөн ажилласан байна.

No description available.
No description available.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …