Орлогогүй болж, хүнд байдалд орсон жижиглэн худалдаа эрхлэгчид ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайдад шаардлага хүргүүлэхээр төрийн ордны гадаа цуглажээ.

Тэд “Бид БГД-ийн худалдаа эрхлэгчид. Амьдрал үнэхээр хэцүү байна. Бид хэчнээн удаан тэвчих ёстой вэ? Айлуудын хөргөгчийг очоод үзээрэй. Хүүхдүүдээ юугаар тэжээх вэ? Биднийг орхигдуулж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алга. Энэ бол жагсаал цуглаан биш. Бид үзэл бодлоо илэрхийлж байна” гэлээ.

Дотоодод цар тахал гарсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 12-ноос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс эхлээд жижиглэн худалдаанаас гадна бараа, үсчин, гоо сайхан гэгчлэн үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд ороод байгаа билээ. Ийнхүү орлогогүй болж, хүнд байдалд орсон иргэдийн төлөөлөл Засгийн газрын тэргүүнд хандахаар төрийн ордны гадаа иржээ. Харин цагдаагийн байгууллагаас тэднийг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардсан байна.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …