Манай улсын нийт хог хаягдлын 90.9 хувь нь ахуйн гаралтай хог хаягдал байдаг гэсэн судалгаа бий. Түүнээс харахад ахуйн болон өргөн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүн байгальд шингэдэггүй сав, баглаа, боодолтой байдаг байна.
Орчин үед бид байгалиа хайрлах хамгаалах тухай маш олон арга, техникт суралцаж, хог хаягдал бага гаргахад анхаарч байгаа ч өөрсдийн өдөр тутмын үр ашиггүй худалдан авалтаас үүдэлтэй хэрэглээний хог хаягдлын хор уршгийг бараг анзаардаггүй байна.
Тэгвэл бидэнд өдөр тутмын шаардлагагүй худалдан авалтаасаа татгалзаж, ухаалаг худалдан авалт хийснээр мөнгөө хэмнэн хог хаягдлаа багасгах боломж байгаа юм.
Коронавируст цар тахлын улмаас хөл хорио удаан хугацаагаар үргэлжилж гэр бүлээрээ олон цагаар гэртээ байгаа нь хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлэх үр дагаврыг бий болгож байна.
Иймд “Лийд Монгол хөтөлбөр”-ийн 2020 оны “Байгаль орчин, хотжилт”-ын багийн гишүүд өдөр тутамд шаардлагагүй худалдан авалтаасаа татгалзаж, ухаалгаар шийдсэн туршлагаа хуваалцах, цаашлаад бусдад түгээх “Өдөр бүр хэмнэе” шилдэг санааны уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд гэр бүлээрээ, хамт олноороо, ганцаараа ч оролцож болох төдийгүй богино бичлэг, зураг, постерын аль ч хэлбэрээр оролцох боломжтой. Бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд төслийн пэйж хуудас болон everyday.mn20@gmail.com хаягаар хүлээн авна. Шагналын сан: 3 сая төгрөг.
Та бүхэн өдөр тутмын худалдан авалтандаа шалгууртай хандаж, хог их гаргадаг худалдан авалтаас татгалзсан ухаалаг шийдэл, шинэлэг туршлагаа хуваалцаж “Өдөр бүр хэмнэе” шилдэг санааны уралдаанд оролцоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ӨДӨР БҮР ХЭМНЭЕ фэйсбүүк хуудсаас аваарай.
Холбоос: https://www.facebook.com/udurburhemnelt
https://www.facebook.com/udurburhemnelt/photos/a.357220268653024/359679335073784 энэ холбоосоор орж уралдааны удирдамжтай танилцаарай.