Цөмийн хаягдлыг монголд “булшлах” асуудал Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой юу

59d710bf8f318cafbigАтомын цахилгаан станци ашигласны дараа түүнээс гарах  хог хаягдал буюу  цөмийн цацраг идэвхид бодисын үлдэгдлийг Монголд булшилж болох тухай УИХ-ын гишүүн асан О.Чулуунбатын  японы сэтгүүлчид өгсөн ярилцлагын бичлэг дуулиан тариад байна. Тэгвэл энэ асуудал бүр эртнээс төлөвлөгдөж эдүгээ хэрэгжих шатандаа явж байж болох тухай мэдээлэл олдлоо. Тодруулбал, 2 жилийн өмнө Сү.Батболд Ерөнхий сайд байх үед эл асуудал олны анхааралд хүрч, иргэдийн ноцтой эсэргүүцэлтэй тулгарсны улмаас тэгсгээд намжсан. Гэтэл  үнэндээ эл асуудал  хэдийнээ хоёр улсын засгийн газрын хэмжээнд   шийдвэрлэгдсэн бололтой.

1470263_710096679009535_1677356193_n

Энд дурьдагдсан линкийн дагуу орж,  илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн боловч эл  page  хуудас устгагдсан гэсэн мэдээлэл гарч ирж байна.

aaa

 

Эндээс харвал өмнөх Засгийн газрын үед хийгдсэн санал юм уу   төслийн  дагуу бол энэ чиглэлээс 2014 онд  62 тэрбумын  санхүүжилтыг босгохоор төлөвлөсөн бололтой юм. Мөн хаана юу баригдах нь илүү тодорхой байх юм. Дээрх мэдээллээр бол Дорноговь, Дорнод аймгуудын газар нутагт цөмийн хаягдал булшлах, Төв аймгийн нутагт орших Алдартолгойд цөмийн энергийн лаборатори байгуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээлэл:  http://politics.time.mn/content/15094.shtml

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …