Монгол цэргийн нэгдсэн холбооноос цагдаагийн ерөнхий газарт 15.000 ширхэг амны хаалт хандивлалаа

Монгол цэргийн нэгдсэн холбооноос хамтран ажилладаг байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, цар тахлын халдварыг бууруулах, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чин сэтгэлээсээ зүтгэж байгаад талархал илэрхийлэн амны хаалт хандивлах үйл ажиллагааг өчигдөр  /2021.03.01/ зохион байгуулж, гардуулан өгч цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцсон юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …