АН үнэндээ л онигоо болж байна. Хоёр тамга, хоёр дарга, хоёр дүрэмтэй болчихоод байгаа энэ намд дахин хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, өнөөдөр С.Эрдэнэ, Ц.Туваан нар бие биетэйгээ өрсөлдөн АН-ын даргад нэр дэвшигч нарт батламж гардуулав.
“АН-ыг авч үлдэнэ, хэн нэг хүний хувийн компани болгохгүй” гэж мэдэгдээд байгаа С.Эрдэнэ аргаа барсандаа буурал Э.Бат-Үүлийг дуудаж авчиран нэг батламж бичиж, халаасанд нь хийж өгөөд явууллаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас заавал дахин нэр дэвшүүлэх, дэвшүүлэх дэвшүүлэхдээ ямар нэг өрсөлдөгч үгүйгээр гаргаж ирэх даалгавар авсан Ц.Туваан Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшин нарт батламж гардуулаад байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу