Л.Оюун-Эрдэнэ: 7-р сарын 1-н гэхэд нийт иргэдээ хоёр тунгаар вакцинжуулах зорилт тавин ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар 2-р сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна. Засгийн газраас 4, 5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал:

  • 5-р сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг
  • 6-р сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж
  • 7-р сарын 1-н гэхэд нийт иргэдээ хоёр тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг …