Оюутолгойд шаардлагатай 4 тэрбумыг банкууд олгохоор болжээ

20130530_oyutolgoiОюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардагдах дөрвөн тэрбум ам.долларыг  хувь нийлүүлэгчид Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци мөн АНУ-ын Хөгжлийн банк, Канадын “Экспорт, импорт банк”,  Японы “Сумитомо Мицуй банк корпораци”-аас авахад бэлэн болжээ. Ингэснээр Монголд бүртгэлтэй “Оюутолгой” компани гадаад зах зээлээс дөрвөн тэрбум ам.долларыг зээлсэн нь манай улсад түйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд анхны томоохон бизнесийн зээл  аж. Урьд өмнө нь Монголд хөрөнгө оруулалттай, гадаад дотоодын компаниуд гадаад зах зээлээс цөөнгүй хөрөнгө зээлж байсан ч ийм их хэмжээгээр зээлж буйг анхны хэмээн тодотгож болох юм. Зээл авахын тулд хувь нийлүүлэгчид ТЭЗҮ-ээ эхлээд шинэчлэн боловсруулсан байх ёстой гэнэ.

Ийнхүү Монголын талын зүгээс “Рио-Тинто”-той эхлүүлсэн бизнесийн төслөө хэрэгжүүлэхийн  тулд зөөлөн бодлого барьж эхэлжээ. Гэхдээ энэ зээлийг хэзээ авах нь тодорхойгүй байгаа юм. Дэлхийн банк санхүүгийн томчуудаас зээл авах гэрээнд гарын үсэг зурах асуудлыг Рио-Тинто”-гийн зүгээс тодорхой хугацаагаар хойшлуулах санал тавих болсон байна. Тус компани эхний ээлжинд “Turquoise Hill Resources”-тэй үүсгээд байгаа хувьцааны маргаанаа зохицуулахад тодорхой хугацаа хэрэгтэй учраас зээлийн асуудлыг арванхоёрдугаар сар хүртэл  хойшлуулахыг хүссэн гэх.

Сүүлийн үед “Рио-Тинто” энд тэндхийн уурхайнуудаа зарах болсон. Тухайлбал, Австралийн Квийнслэнд орших “Clermont” нүүрсний ордынхоо 50.1 хувийг Швейцарийн “Glencore Xstrata”, Японы “Sumitomo” компаниудад  нэг тэрбум ам.доллараар заржээ.  Үүний өмнөхөн “Рио Тинто” Австралид орших “Northparkes” алт, зэсний уурхайн эзэмшлээ Хятадын “Molybdenum”-д, Өмнөд Африк дахь зэс баяжуулах “Palabora” компанийн хувьцааныхаа хэсгийг, “Eagle” нэртэй никель, зэсийн төслөө “Lundin Mining”-д худалдсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлийн хэрэгслүүдээр цацагдаж байсан билээ.  Тиймээс тус компани зарим хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаа цэгцэлсний дараа гол асуудалдаа анхаарахаар төлөвлөж байж магадгүй юм.

дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …