50 настай супер модель Наоми Кэмпбелл ээж болжээ. Тэрээр Инстаграмдаа хүүхдийнхээ хөлийг барьж буй зургаа нийтэлж “Бяцхан сахиусан тэнгэрийн ээж нь болохоор сонгогджээ” хэмээн бичжээ.
Наоми Кэмпбелл өмнө нь ээж болох гэж буйгаа олон нийтэд дэлгээгүй байсан бөгөөд түүнд загвар зохион бүтээгч Марк Жэйкобс баяр хүргэсэн байна. Мөн Их Британийн Vogue сэтгүүлийн эрхлэгч Эдвард Эннинфул, дизайнер Риккардо Тиши, Донателла Версаче, жүжигчин Зои Салдана, Софи Тёрнер, дуучин Рита Ора болон бусад алдартай моделиуд баяр хүргэжээ.
Түүний ээж Валери Моррис Кэмпбелл Инстаграмдаа “Би эмээ болохыг удаан хүлээсэн болохоор сэтгэл маш их хөдөллөө” гэжээ.