“Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болд өнөөдөр 35 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөөрөө уншигч, үзэгч фенүүддээ хандан цахим хуудсаар баяраа хуваалцжээ. Д.Болд “Хорвоо бүх талаараа ав адилхан хоёр хүнийг хэзээ ч терүүлдэггүй юм. Намайг энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээж, аав хоёртоо би хайртай” хэмээжээ.
Монгол Улсын Төрийн соёрхолт Д.Болд үзэгч фенүүддээ талархаж явдгаа илэрхийлсэн байна. Д.Болдод төрсөн өдрийн мэнд хүргэе.
Т.Түвшин
Ugluu.mn