“Ухаалаг”-ийн эрэлд… /фальетон/

ff554d7452321781originalХүмүүс бид чинь их ухаан муутай болсон юм даг уудаа. Тиймдээ ч  аливааг  эд ухаалаг зүйлд даатгах боллоо. Ухаалаг гар утас, ухаалаг будаа агшаагч, ухаалаг ном, ухаалаг клмпьютер, ухаалаг иргэний үнэмлэх. Иргэний үнэмлэх нь ухаалаг болохоос иргэд ньухаанлаг биш юм шиг байгаа юм.

Ухаалаг гар утас бариагүй бол бараг хүн бишдээ тулах цаг ч ирээд байна уу гэлтэй. Ухаалаг зүйлстэй л болчихвол бусад нь “ок” болчихно гэсэн ийм үзэл санаа олонхид төрөөд байх шиг. Бүр сүүлдээ ухаалаг төрийн тухай асуудал яригдах боллоо.

Өчигдөр  буюу 11 сарын 16-ны өдөр “Том төрөөс ухаалаг төрлүү” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт Ерөнхийлөгчийн санаачлагаар  зохион байгуулагдлаа.  Ажиглаад байхнээ нь ухаан муутай олон хүмүүс, ухаалтай  ганц  хүн болох Ерөнхийлөгчдөө загнуулах, шаардуулахын хооронд болоод өнгөрөв үү гэлтэй. 

Уг нь төрд том жижиг гэж байхгүй л байлтай. Асуудлаа  шийдэж чаддаг, ард түмнээ өөдлүүлд дөнгөдөг, алс хэтийн хөгжлийг ойртуулдаг тийм л төр байх ёстой болоос биш том жижигдээ , ухуулаг, ухаалаг биш дээ гол асуудал нь байхгүй л болов уу.

Уран илтгэдэг илтгэгч маань ухаалаг төрийг бий болгоно гэнэ. Ингэхийн тулд ухаалаг хууль санаачлаад, ухаж ойлгуулж батлуулаад, ухаан муутай  олон түмнийг ухаалагаар удирдаад эхлэвэл ухаалаг төр бий болох юм  байх. Уг нь үндэсний зөвлөлдөх уулзалт гэсэн нэртэй байсан ч Монгол улсын Ерөнхийлөгчийн нээлт хаалтын “том”  илтгэлийг  ил харуулаад, бусдыг нь хаалттай хуралдчих юм.  Ухаан муутнууд нь хаалттай ярилцаж, ухаантай нь олон нийтэд нээлттэй үгээ хэлээд байна уу гэж хардмаар.

Ерөнхийлөгчийн ярьсан ухаалаг төртэй болчих юм бол  бүх зүйл “ок” болох юм байх. Ухаалаг төр түргэн бий болж, ухаан муутай ард түмнийг удирдан урагшлах хөгжилд хөтлөх болтугай.

А.Галт

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …